Thursday, March 27, 2008

Бурхдын тухай 2 үг

Есүс, Будда, Мухамед за цаашилбал Моесей, Баптист, Константин, Петр, Майдар, Намсрай, Доржшүгдэн /бодвол Абдул, Рахман гээ л байдаг биз/ гэх мэт тоймгүй олон бурхдыг алийг хэлж барахав. Эднээс арай багцаатай эхний 3-ийн тухай авч үзье. Ертөнцийн эзний хүү Есүс, Ялж төгс нөхчсөн Бурхан Будда, Аллах тэнгэрийн хүү Мухамед. Аль нь хүчтэй юм бол ? Чухамхүү энэ асуултанд нь хариу өгөх гэж хүн төрөлхтөн үндсэднээ гурван бүлэг, цаашаа задран гуч дөч бүр гурав дөрвөн зуун /магадгүй гурав дөрвөн мянга байх/ бүлэг болон хуваагдаж бие биенээ алж устгасаар... Библийн сударт бусдыг энэрэн хайрлах тухай л сургасан байх юм. Буддийн сургааль ч ялгаагүй бүр хорхой шавжийг хүртэл энэрэн нигүүлсэх учиртайг номлоно. Коран сударт ч гэсэн энэрч нигүүлсэхүйн тухай номлож хүн алахыг дээдийн нүгэлд тооцсон байдаг гэнэ. Би уншиж үзээгүй ч жинхэнэ мусальман /хаж гэж нэрлэх. миний ойлгосноор сахил хүртсэн аллах тэнгэрийн үнэн сүсэгтэн хүн юм уу да/ хүний амнаас сонсож байсан юм. Ийм байхад энэ учир утгагүй аллага юуунаас үүднэ вэ. Ганцхан хариулт л байх шиг. Бурхдад биш зөвхөн хүнд л орших мунхаг харанхуй сэтгэл !!!. Ариун судрынхаа учир шалтгааныг бүрэн ойлгоогүй за бараг ойлгохыг ч хүсээгүй байх өөрийнхөө өчүүхэн хүсэл зоригийг бурхдын нэрийн өмнөөс гүйцэлдүүлэх гэсэн атгаг санаа л энэ бүхний эхлэл байсан болов уу. Хүмүүний сэтгэл оюунд багтамгүй бузар үйлдэл бүгд л бурхны нэрийг барин хийгдсэн байдаг одоо ч хийгдэж л байна. Яагаад
Хүн төрөлхтнийг оюун сэтгэхүйн хувьд 3 хуваасан эдгээр үндсэн гурван шашны үзэл баримтлал нь нэг зүйл дээр эцсийн дүндээ нэгдэж түүнийгээ л гурван талаас тайлбарласан байх юм. Энэ нь бол "хайр". Гэхдээ энэ нь эр эмийн хоорондох хайраас илүү өргөн хүрээтэй энэ орчлонг юутай хээтэй нь бүхэлд нь хайрлах тэр агуу хайр юм. Үүнийг л дээрх гурван бурхад бишрэн тунхаглаж, дотоод бие сэтгэлдээ бадраан асаах тухай номложээ. Энэ бол яах аргагүй дээдийн дээд номлол мөн. Гэтэл энэхүү номлолыг нь хүлээн авсан хөөрхий хүмүүн төрөлхтөн бид түүнийг нь яаж завхруулна вэ. Бурхад тэнгэрт оршоод маниусийгаа тольдож суудаг юм гэсэн. Энэ байдлыг маань хараад тэд л лав тайван сууж чадахгүй л байгаа байх да. Баргар царай гарган энэ завхралыг яаж засаж залруулах тухай шүүн хэлэлцэж суугаа гэдэгт би л лав итгэлтэй байна. Учир нь хүн төрөлхтөн технологийн дээд эрэмбэд авирч цөмийн хүчийг эзэмшин генетикийн нууцад нэвтэрч өөрөө өөрсдийгөө бүтээж бурхдыг орлох хэмжээнд дөхөж очсон байна. Энэ нь мэдээж өөрсдийгөө устгах нууцыг хамт нээж өгсөн нь дамжиггүй. Иймээс одоо гарах дэлхийг хамарсан дайн өмнөхүүдээсээ шал өөр байх бөгөөд төгсгөл нь хүн төрөлхтний мөхөл байх болно. Ийм байхад тэд яаж тайван суухав. Нэг юм бодож л байгаа да !

Wednesday, March 26, 2008

Төрийн албыг намын харъяаллаас гаргах юм гэнэ

Ингэхдээ төрийн албан хаагч намын харъяалалгүй байхаар хуульчлан баталж өгөх юм гэнэ. Уг нь санаа нь зөв даан ч арга нь үнэхээр ядмаг юм. Бүгдийг хүчээр шийдэх гэсэн коммунист хийрхэлийн л нэг. Хэрэгжвэл бөөн холион бантан л болоод дуусна. Нарийн ярьвал хүнийг шашин шүтлэг, үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн үндсэн хуулийн тулгуур зарчимтай ч зөрчилдөж эхэлнэ. Асуудлын гол нь төрийн албан хаагч аль нэг намын гишүүн байгаадаа биш юм шүү дэ. Төрийн албанд хүн шударгаар ажиллаж хамгийн гол нь ДЭС ДАРААТАЙ ахиж дэвших систем байхгүйд учир нь байгаа юм. Арван жил төрд алба хашсан төрийн албаны зэрэг дэвээр тодорхой шатуудыг дамжсан хүн байлаа гэхэд хаа байсан гудамжинд тэнэж явсан нөхрийг даргаар нь тавьчихаар чинь ямар олиг байхав дэ. Нөгөөх нь ядаж байхад А гэхээр Б гээд тэмээ гэхээр ямаа гээд нөгөө ажлыг нь сүйрүүлж өгөхийг нь яана. Хувийн компани байсан бол аль хэдийн дампуурч сөнөхөөр үйл ажиллагаа явуулна шүү дээ. Аргагүй л төрийн алба амь бөхтэй эд болохоор Улс нь гэж нэг юм оршин тогтноод байгаа цагт сөнөчихгүй байж байх тавилантай аж. Харин Төрийн алба дампуурч сөнөхөд Улс орон оршин тогтнох уу. Төрийн алба гэдэг нэг талаар цэрэгжсэн алба шүү дэ. Тэр чанарыг нь товойлгож хуульчлан тунхаглаж өгөх хэрэгтэй. Цэрэг хүн тогтсон дэс дараагаар цол ахидаг шиг Төрийн албан хаагчийг яг л ингэж дэс дараатай дэвшүүлдэг мехнизмыг л бүрдүүлэх хэрэгтэй. Баахан хурандаа, хошууч нарыг нэг байлдагч ирээд "дэглээд" байвал ямар санагдах уу. Дээр нь бас сайд, дарга гээд нэг нөхөр ирээд бүтцийн өөрчлөлт нэрийн дор хоморголон халж чаддаггүй болгох хэрэгтэй. Яг үнэндээ одоогийн Төрийн албанын тухай хуулиар төрийн албан хаагч барагтай бол халагдахгүй байх баталгаатай. Үгүй ядаж шат дараалсан арга хэмжээ авахуулж байж халагдах дүрэмтэй. Хуулиар ингээд хамгаалагдаад халж болохгүй болохоор бүтцийн өөрчлөлт нэрийн дор л халж байна. Харъяалагдаж байсан Төрийн албаны бүтэц, албан тушаалыг чинь үгүй хийчихээр чи хэн болж байна. Хэн ч биш л болдог байхгүй юу. Тэгээд дээрээс нь яг л тэр бүтцийг, яг тэр албан тушаалтай нь өөр нэр өгөөд байгуулахыг яана. Угаасаа Төрийн албаны үүрэг функц тэр бүр устаж алга болдгүй учир тийм бүтэц, тийм албан тушаал байхаас өөр аргагүй шүү дээ. Ингээд шинэ нэртэй хуучин бүтэцдээ баахан шинэ хүн аваад хуучин хүмүүсээс зарим нэг нь үлдэх боловч ихэнх нь өргөдлөө өгөөд гарахаас өөр арга үлдэхгүй. Аргагүйшт хашиж байсан албан тушаалыг нь байхгүй болгочихож байгаам чинь. Хуулийг гууль болгож байгаа иймэрхүү асуудлыг барьж авч шийдэхээс биш юун тэр намын харъяалал энэ тэр вээ. Албан хаагчдыг нь намын харъяаллаас гаргалаа гээд Төрийн алба сайжраад явчдаг бол үлгэр зүгээр. Харин төрийн албыг дампууруулж байгаа дээрх асуудлуудыг шийдчихвэл Төрийн алба цэгцэрч Төр өөрөө хүчтэй болж төрийн албан хаагч намын гишүүн байх нь өөрт нь дарамт үүсгэх тул аяндаа алга болох асуудал. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг нь ч хааж болохгүй. Асуудлын өнгөн талыг нь маажих биш үндэсийг нь ухаад шийдээд өгөөч.

Нам бол төрийн улаан булан мөн! гэж манай айхтар коммунист удирдагч маань хэлсэн шиг билээ. Тэр хүн хүртэл ингэж бодож явсан байхад одоо энэ байгаа байдал юу вэ.

Төр одоо намын ямар "булан" нь болчоод байгаан !!!. Айн.

Tuesday, March 25, 2008

Мулдашев Мулдашев Мулдашев

Орчлонг үзэх үзлийг чинь орвонгоор нь эргүүлээд өгөх ном доо харин ч. Сүүлрүүгээ фантааз нь жаахан дэндээд үлгэр тал руугаа ороод байгаам шиг санагдаад байгаа. Гэхдээ л "сүүпэр" ном. Анхны дэвтрийг нь уншчаад агуйд очиж суумаар санагдаж байж билээ. Би энэ номноос олон асуултандаа хариу авсан бөгөөд мөн түүнээсээ даруй хэд дахин олон асуулттай үлдэж билээ. Олоод уншчихад гэмгүй шүү нөхдөө.

Тэлж буй хорвоогийн гүн ухаан

Энэ хорвоо чинь тэлж байгаа гэнээ. Цагт ерэн мянган километрийн хурдтайгаар төвөөсөө зугатаж байгаа юм гэнэ. Дууны хурднаас даруй хэд дахин хурдтай л сүнгэнэж байгаан байх. 15 тэрбум жилийн тэртээ огторгуйд их тэсрэлт болж түүнээс эхлээд мэдээж баахан галт бөмбөлгүүд үүсэж цацагдана биз дэ. Тэгээд тэд нараас царцаж хөлдсөн нь гариг эрхэс болж арай царцаагүй байгаа нь нар буюу од болчоод байгаан байна. Мэдээж ингэж цацагдаж тэсэрсэн юм хэзээ нэг цагт төвөөс зугатах энерги нь барагдаж зогсоноо до. Тэхээрээ яах вэ гэхээр буцаад үнэмлэхүй хурдтайгаар хумигддаг байна. Ингэж хумигдахдаа төсөөлшгүй цул биет болон нэгддэг бөгөөд ийм биет мэдээж хязгааргүй татах хүчтэй байх нь ойлгомжтой тул хавь орчнийхоо хамаг юмыг өөртөө нэгтгэж хумьдаг байна. Ингээд энэ хумигдсан биет хангалттай хэмжээний масстай болохоороо буцааж тэсрэх урвалыг үзүүлдэг гэнэ. Хэт нягтарсан төвд тэмүүлэх хүч эргээд төвөөс зугатах хүч болон хувирч байгаа нь тэр. Ингэж хумигдаж байгаа биетийг мэргэжлийн хэлээр нь "хар нүх" гэдэг бөгөөд сансар огторгуйг тандагчид нилээд хэдийг олоод бүртгэчиж. Сонин юм шүү. Их тэсрэлтийн онол гэгдсэн энэхүү онолд итгэхгүй байхын арга алга даа. Манай дэлхийн доторх чинь тэр аяараа гал биз дэ. Хэзээ нэг цагт нар шиг галт бөмбөлөг байсны ул мөр биш гэж үү. Нээрээ сониноос саяхан нэг ламхай хар нохойн ам гээ л ярьж байна шүү зурагтаар. Хар нохойн ам гэдэг чинь нэг тийм маш их сөрөг энергитэй цул хар юм байдаг. Дуранбайгаар харагддаг ч гэх шиг. Манай дэлхийд хамгийн ойрхон байгаа хар нүхийг хэлээд байгаан биш үү л гэж бодогдож байлаа. Хязгааргүй татах хүчийг агуулагч ийм биет үнэмлэхүй сөрөг энергитэй байх нь ойлгомжтой. Соронзонгийн хасах туйл нь татаж нэмэх туйл нь түлхдэг шүү дээ. Тэхээр хар нохойн ам гэдэг нь иймэрхүү л юмыг хэлээд байгаан байна. Шинжлэх ухаанд хамгийн ойрхон шашин бол буддийн шашин гэж аль тэртээ Эйнштэйн гуайн хэлснийг гэнэт санав. Ингээд бодохоор шашныг үгүйсгээд байх утгагүй юм да.

Өвөг дээдсийнхээ төлөө бичигчидийг хүндэлсүгэй

Бат хааны байлдан дагуулал гэж нэг ном гараад баргын амьдатийг байлдан дагуулцийн биш үү. Зохиогч нь миний найз л да. Чойсамба гэдэг юм. МИУС-ын багш, сэтгүүлч. Доктор, профессор, шилдэг залуу эрдэмтэн өөр юу ч билээ дэ тэр жижигхэн биедээ "томдцон" шагналтай нөхөрөө. Хэзээ хаана хэдийдээ амжуулдаг юм бүү мэд. Нэг мэдэхэд л нэг ном гаргачихсан сууж байх. Шатрийн улаан хоби л до. Эги үргэлж үнэт цагаас нь үрж нөгөө нөхөртэй чинь шатардаж сууна. Маниустай архи уугаа л бас бас шатар тоглоо л суугаад байна. Нэг мэдэхэд л нэг ном.!!! Хэдийдээ тийм юм тэгж бичддэггийг би ер ойлгодгүй юм. Чойсамбын хувьд хоногт хорин дөрөв биш дөчин найм цаашилбал жараад цаг байдийм шиг байгаан. Энэ номоо орос хэл дээр өөрөө хөрвүүлж Оросод хэвлүүлээд нөгөөх нь тэнд бэстсэллэр болоод будаа болгож байвал яах уу. Даан ч тэнэг толгой тэрнээсээ 300 долларын л шагнал авсан гэсэн. Тэрийгээ авсан ч юмуу даа үгүй юм уу бүү мэд. Би л байсан бол зарагдсан ном бүрээс 1 доллар авна гэж "гүрийгээд" өнөөдөр саятан болчихсон сууж байх байлаа. Номыг нь олж уншаарай. Бид хэний үр сад байгаад өнөөдөр хэн болчихоод сууж байгаа талаар юм бодуулна шүү үнэхээр.

Monday, March 24, 2008

Миний найз Буяа

Саяхан Waseda University-д мастер хамгаалчихаад ирсэн залуу бий. Японд байсан хүмүүс мэдэх биз дэ. Васедаг төгсөнө гэдэг нэр төрийн хэрэг амьдралын баталгаа байдаг гэж. Үлгэрлэвэл Японы л Харвард юм да. Толгой нь арай л өөр дөө. Миний боддогоор лав л "олгой" биш. Ийм нэгэн нөхөртэй би хүзүү сээрээ холбосоор хориод жилийг үдэж дэ. Би их олон найзтай гэж хэлсэн. Түүн дотроос шилээд нэгийг олоод ир гэвэл би Буяаг л дагуулаад очно. /Бусад нөхөд минь бүү гомдоорой./ Учир нь бусад найзуудтайгаа үзээгүйг энэ хүнтэй үзэж хорвоогийн сайн мууг хамтдаа ханатлаа амссан юм. Намайг гудамжинд тэнэж явахад Буяа өөд нь татаж байлаа. Хувь заяаны тоглоомоор шоглоомоор ч гэдийм үү Буяаг бас баларч гудамжинд гарахад нь би хариуг нь барьж билээ. Гэхдээ бид хоёр хэзээ ч баргийн юман дээр санаа нийлж байгаагүй юм. Нөхцөлгүй зөрүүд л дэ. Өөрийнх нь буруу байсан ч гөлийгөө л зүтгээд байх нь тэр. Би ч бас яаж дутахав дээр нь гарах гээ л үзчинэ. Одоо бодоход нээрээ л өөрийнх нь хэлснээр бие биенээ л хурцалж явж дээ. Түүний блогоор зочлохыг урьж байна. Овоо юм бичиж магадгүй нөхөр шүү. http://delsul.blogspot.com/. Ийм найзтай байх сайхаан сайхан.

Sunday, March 23, 2008

Найз аа гэж...

Би их олон найзтай хүн. Түүгээрээ ч бахархаж явдаг. Найз нөхөд гэдэг миний л хувьд /бусад нь юу гэж боддогийг хэлж мэдэхгүй юм/ амьдралын минь утга учир байдаг. Тэднээрээ бахархаж, тэдэндээ тунирхаж, тэднээр дутаж мөн тэдэнд дутагдаж явах миний хувьд жаргал юм да. Хэзээ ч чамаас урвахгүй ямар ч нөхцөлд чиний л төлөө байх найзуудтай байх жаргал биш гэж үү.

Saturday, March 22, 2008

Гоби найзийнхаа тухай 2 үг хэлсүгэй

Нэр нь Отгонбаяр л да. Надаас хамаагүй ах миний багш хүн. Сүүлдээ хоюулаа хөгшрөөд чи би гэж ярьдаг болсон юм. Говийн гүрвэл болж төрсөнд нь би өрөвдөж үг хэлнэ ээ. Мани хүн тэрийг үнэхээр хүлээж авахгүй л дэ. Говь чинь дан элс биш, тэнд чинь ийм ийм өвс ургадийн. Тэгж яривал элсэн манхан чинь ийм гайхамшигтай гэж ирээ л ярина л да. Яджайхад ID г нь хүртэл хар л да. Уул ус нь тэгширсэн хангайн хүү би тэрийг нь яг л ойлгийшт. Гэхдээ эргээд бодоход энэ энэ улс орныг Гоби шиг "маанаг" өвөг дээдэс минь л өвлүүлж өгч дээ гэж боддийн. Хүн амьдархийн аргаүй /миний хардагаар амьдийн там шорон/ тэр газраа зүрх сэтгэлээрээ хайрлаж түүнийхээ төлөөө амиа өгч байсан одоо ч өхөд бэлэн тийм хүмүүс байж байгаад би талархдаг юм. Тийм хүмүүсийн нэг нь миний найз Гоби. Үнэхээр ч сүүлийн үед харж байхад түүнд ам бардам хэлэх үг ундарч байх шиг. Монголийн ирээдүй Говь болоод байгаан биш үү.

Friday, March 21, 2008

Хорвоо юутай уйтгартай вэ

Дээх нь үед надад нэг найз байсан юм. Тэр өдөр бүр л энэ хорвоогийн амьдрал ямар ч утга алга тухай ярьж үхэж "үзэх" юмсан Эги гээд үглэдэг байж билээ. Гэхдээ тэр найз минь ерийн нэгэн биш ер бусын сонирхолтой хүн байсан юм. Зурсан зургаа 20,000 доллараар зарчихаад 2 долоо хоног хамаг найз нөхөд дээр нь бүүр таних танихгүй амьтадыг дайлаад дуусгаж байж билээ. Аль ерээд онд шүү дэ. Нэг улсын вийзийг бийр бариад зүгээр л зурж байхыг нь харж л байсан юм. Үнэхээр хосгүй авъяастай. Бас дээрээс нь хэсэг нөхдийн ял авсан нөгөө "өвсийг" татна аа. Хаанаасаа ч олдог байсийн бүү мэд. Түүнтэй уулзалгүй 10 хэдэн жил болж дээ. Би бодохноо "үзэх" гээд байсан юмаа үзсийн бол уу /ум ма ни бад мэ хум/ гэж боджийсан чинь саяхан сураг сонсохнээ авгай аваад хүүхэд юу яаагаад нилээн томоотой царайтай хүн болсон байна гэсэн.

Тэрүүн шиг өнөөдөр гэнэтхэн үхэж үзмээр санагдах чинь. Ялангуяа Мулдашевийг уншдагийг ч хэлэх үү. Нэг л сонин байх юм.

Wednesday, March 19, 2008

Яадийн блогтой болъё

Нээрээ өдийг хүртэл блогтой болъё гэж бодоогүйн байна. Хүмүүсийн бичсэн блогийг ч уншиж байгаагүй санагдана. Яагаад ч юм өнөөдөр гэнэтхэн Сайнаа андын блогыг нээгээд цаашаа дамжаад Гоби,Байка, Цэрэнбат андуудын блогоор зочлоод үзсэн чинь бяцхан атаархал төрөөд ер нь би яагаад эдэн шиг ингэж "донгосож" болдгүй юм гэж шар хөдлөөд шууд блог нээв. Ингээд блогчдийн тоог нэгээр нэмлээ. Санаанд орсноо сарайлгаж байхыг хичээнэ ээ.