Friday, March 21, 2008

Хорвоо юутай уйтгартай вэ

Дээх нь үед надад нэг найз байсан юм. Тэр өдөр бүр л энэ хорвоогийн амьдрал ямар ч утга алга тухай ярьж үхэж "үзэх" юмсан Эги гээд үглэдэг байж билээ. Гэхдээ тэр найз минь ерийн нэгэн биш ер бусын сонирхолтой хүн байсан юм. Зурсан зургаа 20,000 доллараар зарчихаад 2 долоо хоног хамаг найз нөхөд дээр нь бүүр таних танихгүй амьтадыг дайлаад дуусгаж байж билээ. Аль ерээд онд шүү дэ. Нэг улсын вийзийг бийр бариад зүгээр л зурж байхыг нь харж л байсан юм. Үнэхээр хосгүй авъяастай. Бас дээрээс нь хэсэг нөхдийн ял авсан нөгөө "өвсийг" татна аа. Хаанаасаа ч олдог байсийн бүү мэд. Түүнтэй уулзалгүй 10 хэдэн жил болж дээ. Би бодохноо "үзэх" гээд байсан юмаа үзсийн бол уу /ум ма ни бад мэ хум/ гэж боджийсан чинь саяхан сураг сонсохнээ авгай аваад хүүхэд юу яаагаад нилээн томоотой царайтай хүн болсон байна гэсэн.

Тэрүүн шиг өнөөдөр гэнэтхэн үхэж үзмээр санагдах чинь. Ялангуяа Мулдашевийг уншдагийг ч хэлэх үү. Нэг л сонин байх юм.

2 comments:

Gobi said...

Гашуун хэрэв байхгүй бол чихэрийг би мэдрэхгүй. Зовлон гэж байхгүй бол жаргалыг би бас мэдэхгүй гэдэг.

Санаагаар унах өдөр гэж бий, найм дахин сэргэх өдөр гэж бас бий.

Чиний үхмээр санагдсанаа зүйрлэсэн найзтайгаа үргэлжлэлийг нь бас дараа дахин зүйрлэх нэг өдөр байна гэдэгт итгэлтэй байна.

Мөнхбаатар said...

Таны блогийг уншаад байхнээ
1. Дажгүй блогтой
2. Дажгүй найзуудтай
гэсэн бодол төрлөө. Найзуудын учрыг олоход хэцүү шүү. Нэг нэг өдрөөр эсвэл сараар эсвэл жилээр өөрчлөгдөөд л байна. Сайн яривал найзууд гэлтгүй бид өөрснөө хүртэл өөрчлөгдөөд л...